Компанийн танилцуулга
Манай компани нь 2013 оноос эхлэн барилгын салбарт өргөнөөр ашиглагдах болсон барилгын дулаалгын материал болох / ESP / полистрол хөөсөнцөр хавтангийн үйлдвэрлэлийг эрхлэн явуулж байна.
Давуу тал
- Өндөр нягтралтай стандартын шаардлага хагасан , галд тэсвэртэй.
- Өдөрт 250м3 хөөсөнцөр хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай орчин үеийн компьютерийн удирдлагатай бүрэн автомат төхөөрөмжөөр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэж байна. .
- Манай үйлдвэр нь үндэсний хөрөнгө оруулалттай бөгөөд хөөсөнцөр хавтангийн үйлдвэрт тусгайлан зориулж барьсан үйлдвэрийн байртай болно .
Барилгын салбарт өргөнөөр ашиглаж байгаа уг бүтээглэхүүнийг MNSEN 13163-2011 стандартыг баримтлан технологийн дагуу үйлдвэрлэж байгаа бөгөөд 2013 оны орчин үеийн дэвшилтэт түүхий эд болон тоног төхөөрөмжийг ашиглан Монголд хамгийн урт буюу 6 метрийн урттай полистрол хөөсөнцөр хавтанг / 2.02*1.24 *4 ш= 1м3 / үйлдвэрлэн гаргаж байна. Энэ технологоор үйлдвэрлэсэн хөөсөн полистрол хавтанг дулаан тусгаарлах , дуу тусгаарлах, барилгын хашлага , барилгын ханын завсарын дулаалга , гоёл чимэглэлийн мөн гадна пасадны зориулалтаар ашиглана.
Үйлдвэрийн технологи нь полистрол үрлээ 90-98 °С –ын ууранд 2 үе шаттайгаар хөөлгөөд нягтаршуулах машинд хийж шахаад 24 цаг 60°С –с дээш халуунтай кабинд хэвшүүлсний дараа хөөсөнцөр хавтанг үйлчлүүлэгчийн захиалгын дагуу дурын хэмжээ зузаантайгаар зүсэж нийлүүлнэ.
Манай хамт олон барилгын материалын чанар , үйлдвэрлэлийн хариуцлагыг өндөрөөр ухамсарлаж харилцагчдынхаа итгэлийг хүлээж байна.